Ганц бие амьдралдаа цэг тавих цаг нь болсоны шинж

0
711

Олон эрчүүд ганц бие амьдрал бол эрх чөлөөг эдлэх боломж гэж боддог. Тиймээ ганц бие амьдрал гэдэг бол зүгээр нэг статус биш харин эрх чөлөөг хүссэнээрээ эдлэх боломж байж болох юм. Гэртээ хүссэн цагтаа ирээд л бүх л зүйлийг өөрийнхөө хүссэнээр хийгээд л …

Гэвч нэг л өдөр өөрийн сэтгэл зүрхнээсээ нууж чадахааргүй нэгэн зүйлтэй нүүр тулах болно тэр бол ганцаардал юм.

Ганц бие амьдралдаа зайлшгүй цэг тавих болсоныг илтгэх доорх хэдэн шинж тэмдгүүд байдаг.

1. Унтаж буй ор чинь хоёр хэсэгт хуваагдаж хоосон хэсэг нь нөүтбүүк, самар, сэтгүүл, элдэв новшоор дүүрсэн байх.

2. Орны чинь хоосон хэсэг муур нохойны чинь байнга хэвтдэг газар болсон байвал ганц бие амьдрал чинь хэт удаан үргэлжилсэний шинж.

3. Өглөө сэрэхэд дүнсгэр чимээгүй байдал чамайг угтахад компьютер асаах, дуу хөгжим тавих, зурагт асааж дууг нь чангалах зэргээр зохиомлоор үүнээс зайлсхийх.

4. Хамгийн сүүлд сайхан оройн хоолыг гэртээ тав тухтай идсэнээ бүдэг бадаг санах.

5. Олон удаа хоолоо таваглаж биш савнаас нь шууд идсэнээ эргэж санах.

6. Өглөө ажилдаа яарахдаа адилхан биш оймс аваад углачихсан боловч хэн хардаг юм гэж өөрийгөө тайвшруулах.

7. Ганц бие байдалдаа хэт автсан хүмүүс өөрийгөө хэтэрхий хайрлах, өөрийгөө дөвийлгөх байдал нь лифтэнд явахдаа, ваннанд хэвтэх үедээ өөрийгөө селфидэх маягаар заримдаа илэрч байдаг.

8. Амралтын өдрүүдэд найз нөхдүүд чинь гэр бүл, дотны хүмүүсийнхээ хүрээнд цагаа өнгөрүүлэх үед чи ганцаардаж ээж дээрээ очиж сэтгэлээ онгойтол ярилцмаар санагддаг болох.

9. Түргэн хоол, пицца дуудлагын дугааруудыг сайн цээжилчихсэн байх. Дэлгүүрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний байнгын худалдан авагч болсон байх.

10. Энэхүү амьдралдаа үнэхээр цэг тавих цаг нь болсоны том дохио бол чи гэртээ ганцаараа жинхэнэ эзэн нь гэж өөрийгөө бодож байгаа боловч оймс ч юмуу ямар нэг ойр зуурын зүйлээ хичнээн хайгаад олдохооргүй болсон байвал энэ нь асуудал нэлээн ноцтой болж буйн шинж.

Хэрвээ амьдралд чинь эдгээрээс олон шинж тэмдэг илэрж байвал түүнийг засах цаг нь болжээ. Сайхан эмэгтэй хамтрагчтай учирлаа гээд амьралд чинь муудах зүйл бараг байхгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Чамд сайн хайртай бүсгүйтэйгээ учирвал тэр сонирхолыг чинь дэмжиж, баяр хөөрийг чинь хуваалцаж,муугаар бодоход өвдсөн үед чинь халамжилж эдгэрэхэд чинь туслах болно шүү дээ. Эрдэмтэд эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдээс илүү урт насалдаг гэдэг статистикыг дэмий хоосон дурьддагүйг санах хэрэгтэй. Энэ нь эхнэртэй эрчүүд хайр халамж илүү хүртдэгтэй холбоотой байдаг байна.