Цаг төлөвлөлт – Аж ахуй, бизнес эрхэлдэг гэр бүлтэй эрчүүдийн хувьд энэ тал дээр нилээд асуудалтай байдаг. Ялангуяа нялх хүүхэдтэй байхад бизнес, гэр бүлээ зэрэг авч явахад нилээн хэцүү байдаг. Тийм учраас хайртай хүмүүсээ халамжлахын зэрэгцээ түншүүдтэйгээ сайн харилцаагаа хадгалахад цаг төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй.
Зөвлөгөө 1: Ажлын график гарга. Жишээ нь хүүхэд чинь өглөө 10 цагт сэрдэг бол сэрэхээс нь өмнө түншүүдтэйгээ утсаар ярих мэйл захиануудад хариу өгөх ажлуудаа тайван амжуулчихаж болно.Хэрвээ хүүхэд чинь сургуулийн насны хүүхэд бол түүний цагийг ч бас давхар төлөвлө. Хүүхдээ сэрмэгц хамт хооллоод сургууль дээр байх хугацаанд нь ажлаа үргэлжлүүлэн амжуулж болно.
Зөвлөгөө 2: Өөрийн хамгийн өндөр бүтээмжтэй байдаг цагаа олж тогтоо. Ажиглалт хийж өдрийн аль үед илүү эрч хүчтэй байдгаа анзаарах хэрэгтэй. Энэ чухал цагийг гэрээ хэлэлцээр хийх, чухал уулзалт, үл ойлголцсон маргаантай асуудлыг шийдэх гэх мэтээр өндөр үр ашигтай зарцуул.
Зөвлөгөө 3: Цаг хэмжигч таймер ашигла. Шинэ ажлыг гүйцэтгэхдээ таймер ашиглаж гүйцэтгэх хугацаагаа хэмжиж бай. Ерөнхийдөө 15-20 минут байвал сайн байна гэсэн үг. Асуудалдаа анхаарлаа сайн хандуулж, элдэв дуу чимээнд анхаарлаа хандуулалгүй төвлөрч өнөөдрийн асуудлаа бүрэн шийдэж асуудалдаа цэг тавихаар ажиллах хэрэгтэй.
Зөвлөгөө 4: Ажил явуулдаг өрөөгөө элдэв анхаарал сарниулах эсвэл хүүхдүүд тоглодог хэсгээс тусгаарлах хэрэгтэй. Сайн зохион байгуулсан ажлын өрөө ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг.
Зөвлөгөө 5: Программ ашигла. Бүх тэмдэглэлүүдээ хүн санадаггүй учраас ухаалаг утасныхаа календарыг ашиглаж чухал зүйлүүдээ сануул. Энэ тохиолдолд дэвшилтэд технологийг дутуу үнэлж болохгүй.
Зөвлөгөө 6: Цаг үрдэг зүйлсийг холдуул. Хүн бүрт зурагт үзэх, нөүтбүүк компьютерээр интернет ухах, утсаар чалчих гэх мэт янз бүрийн цаг хугацааг хулгайлдаг зуршлууд байдаг. Энэ нь мэдээж утсаа унтраа интернет бүү ашигла гэсэн үг биш харин онцын шаардлагагүй үед өөрөөсөө холдуулж чухал ажлаа урьтал болго гэсэн үг юм.
Зөвлөгөө 7: Хүүхдүүддээ үргэлж цаг гаргаж бай. Өдөр тутмын ажлаасаа болоод бид өөсрдөө ч анзааралгүй гэр бүл үр хүүхдүүддээ цаг зав гаргахгүй яваад байгаагаа өөрөө ч анзаарахгүй болчихдог. Хүүхдүүд өөрсдийг нь үл ойшоож байгааг амархан мэдэрдэг учраас аажимдаа зөрүүд болж эхэлдэг. Ийм зүйл тохиолдохгүйн тулд одооноос цаг гаргаж цуг тоглох, цуг юм үзэх бүр ядахдаа ярилцдаг байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд амьсгаа аваад эргэн тойрноо ажиглах дүгнэлт хийх чадвартай байх хэрэгтэй. Би өнөөдөр яг ямар ажил амжуулав? би гэр бүлдээ анхаарал халамж тавьж чадаж байна уу? Би аз жаргалтай хүн мөн үү гэж асууж байх нь зүйтэй.
Цагаа зөв төлөвлөх нь эхэндээ амаргүй ч сайн анхаарал хандуулж мөрдсөнөөр ямар чухал орлуулашгүй чухал зүйл вэ гэдгийг та зайлшгүй ойлгох болно.