Та мөнгөөр аз жаргалыг бус аз жаргалаар мөнгийг худалдаж авч болно

0
826

Их Британы эрдэмтэд туршилтынхаа үр дүнд нэгэн гайхалтай итгэмээргүй дүгнэлтэнд хүрчээ. Энэхүү туршилтын үр дүнд та аз жаргалаар мөнгийн худалдаж авч болдог гэнэ. Энэ нь та өөрийн зан характер хувь хүний темпераментаараа өөрийн аз жаргал баяр баяслыг бий болгож байдаг байна.

Их Британы эрдэмтдийн судалгаанд нийт 625 эрэгтэй, эмэгтэй хүйсний хүмүүс хамрагдсан байна. Туршилтийн хугацаа болох нийт 6 сарын хугацаанд эдгээр оролцогчдоос 76 мянга гаруй өөр өөр төрлийн зан характер илэрч байсан нь хамгийн сонин.

Эрдэмтэд эдгээр судалгаанд оролцогчдын зан чанарыг харьцуулахдаа жишээ нь: ресторан, шөнийн клубд байхдаа ямар зан авир илрэх эсвэл бүр нохойгоо эрхлүүлээд сууж байхдаа ямар зан чанар илрэх зэрэгт тулгуурласан байна.

Энэ бүх туршилтын дараагаар туршилтаас гарсан үр дүнгийн тусламжтайгаар тэдгээр оролцогчдын өөрсдийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг түвшинг нь тогтоосон байна. Мөн хамгийн сонирхолтой нь судалгааны багийнхан туршилтын үр дүнд хүмүүсийн мөнгөний урсгал болоод зарцуулалт нь тэдний сэтгэл зүйгээс шууд хамаарч байгааг тогтоожээ.

Эрдэмтдийн нээснээр бол мөрөөдөмтгий, тайван, илүү нухацтай байдаг хүмүүс бусдаас 52 фунт илүү олдог харин өөрийн гэсэн зорилготой, баримталдаг зарчимтай буюу эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүмүүс бусдаас 124 фунт илүү олдог нь батлагджээ.

Судалгааны үр дүнг илүү баталгаажуулах зорилгоор мэргэжилтнүүд оролцогчдод дахин нэг сорил явуулсан нь тэднийг дуртай зүйлээ хийх, ресторанд орж ундаа авах уу эсвэл номын дэлгүүр орох уу гэж асуулга явуулж үүний үр дүнд бар цэнгээн гэхээс илүү өөрийн хувийн орон зайгаа бүрдүүлэн өөртэйгээ ярьж уран зохиолын номонд илүү мөнгө зарах нь илүү жаргалтай санагддаг хүмүүс байсан. Харин судлаачид үүний эсрэг саналтай байсан.

Судлаачдын хэлснээр, туршилтын хоёр дахь үе шатанд мөнгөтэй хүн аз жаргалтай байх боломжтой байгааг харуулж байна гэхдээ зөвхөн баруун тархиа ажиллуулаад тэр шүү дээ, харин та зүүн тархиа ашиглавал мөнгөөр аз жаргалыг биш та аз жаргалтай байдлаараа мөнгийг татах болно гэжээ.