Тархиа бордох шилдэг хүнс

0
924

Өөрийн булчинг хооллодог шигээ тархиа хооллож бүх биеийн дасгал сургуулилтын шинэ тодорхойлолтыг бий болго.

Судлаачид дасгал хийх нь бидний тархинд ч гэсэн сайн болохыг баталсан байдаг. Хэдий тийм ч бидний ихэнх нь зохих зөв хоолыг идэх нь тархины үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлдэг гэдгийг тэр бүр мэдээд байдаггүй болов уу. Хэдий тийм ч бидний ихэнх нь зохих зөв хоолыг идэх нь тархины үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлдэг гэдгийг тэр бүр мэдээд байдаггүй болов уу. Яг л хүнд бэлтгэл сургуулилт, зөв хоололт нь сэтгэцийн үйл ажиллагаанд мэдрэлийн үйл ажиллагаанд баяр баясалтай болгодог долгионыг бий болгохтой адил.

Дасгал хийсний дараа ялгарч бидний сэтгэлийг сэргээдэг эндорфин гормоны талаар бид бүгд мэднэ. Хоол хүнс мөн адил эндорфиний ялгарлыг өдөөдөг байна. Серотонин буюу мэдрэлийн дамжуулагч нь аз жаргалтай байх, сурах болон санах үйл явцыг сайжруулах, сэтгэл санааны хямралыг арилгах үүрэгтэй байдаг бөгөөд зөв хооллох үед энэ нь дүүрдэг байна. Яаж вэ гэж үү? Хэрэв бид зөв хоолоо илэх юм бол илүү баяр баясалтай байна. Хэрэв баяр баясалтай байвал бид бэлтгэл хийхдээ илүү идэвхтэй байна. Хэрэв бидний суралцах чадвар сайжирвал шинэ дадал зуршлыг амархан олж авч чадна. Хэрэв бидний сэтгэн бодох чадвар мөн сайжирвал бидний тархины санах ой илүү сайн ажиллаж шинэ дадал зуршлынхаа нарийн учрыг төвөггүйхэн олж чаддаг болно.

Тэгэхээр тархиа цэнэглэхийн тулд юу идэх вэ? Энд таны идэх хэрэгтэй 10 хүнс байна.

БУУЦАЙ

Бууцай нь булчин хөөлгөж “Popeye” булчин гаргахаас гадна тархинд хүч өгдөг. Мөн cеротонингийн бүтцийн элемент болох амино хүчил агуулдаг. Амино хүчлээр баялаг бусад хүнсэнд цацагт хяруул, наранцэцгийн үр, өндөгний цагаан багтана.

НЭРС

Нэрс нь ургамлаас үндэслэсэн химийн элемент болох флавонойд агуулдаг ба мэдрэлийн эс хоорондын харилцан холбоо түүний нөхөн төлжилтийг дэмждэг байна.

САЛМОН

Салмон буюу яргай загас нь гүн усны тосорхог загас бөгөөд их хэмжээний Омега 3 ханаагүй өөх тос болох DHA агуулдаг. DHA нь санах ойг 15%-аар нэмэгдүүлж депресст орохоос сэргийлдэг байна.

ХУШГА

Тархи шиг хэлбэртэй энэ самар нь маш их хэмжээний DHA агуулахаас гадна эс устгагч чөлөөт радикалуудаас тархийг цэвэрлэж өгдөг антиоксидант Е витаминаар баялаг. Мөн уураг тархины ой санамжийн тогтолцоо, шийдвэр гаргах болон сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг дэмждэг.

БРОККОЛИ

Брокколи нь мөн адил ургамлын гаралтай нийлмэл болох лигнанс агуулдаг ба энэ нь бодох, эргэцүүлэх, санах болон сурах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн кали-аар баялаг бөгөөд кали нь тархинд илүү их хүчилтөрөгчийг өгч аливаа зүйлсийг танин мэдэх үйл ажиллагааны үндэс болж өгдөг байна.

АВОКАДО

Авокадо нь эрүүл ханаагүй өөх тосоор баялаг ба цусны эргэлтийг сайжруулж, тархийг хүчилтөрөгчөөр хангадаг ба ингэснээр шим тэжээлийг хурдан хүргэж тархины үйл ажиллагааг дэмжинэ. Түүнчлэн тархины эсийн мембран мөн онцгой нервийн эс буюу астрокайт мэдрэлийн эсийн нөөц хангамж болдог байна.

ӨНДӨГ

Өндөг нь “choline” нийлмэлээр баялаг ба “acetylcholine”-ийн үндэс болж мэдрэлийн эс болон ой санамж хоорондын үйл ажиллагааг дэмжинэ.

НАВЧИТ НОГОО

Навчит ногоонууд тэр дундаа буржгар байцаа, салатны навч, навчит манжин нь К витамин агуулдаг бөгөөд танин мэдэхүйн хурданд нөлөөлдөг байна.

ЦАЙ

Ногоон цай, хар цай, цагаан цай аль аль нь амино хүчил агуулдаг ба энэ нь биеийг тайвшруулан сэргээж анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг байна.

ХАР ШОКОЛАД

Сүүлийн хамгийн баялаг хүнс бол хар шоколад. Энэ нь дээр дурдсан хоол хүнсний бараг бүх шинжийг агуулсан буюу их хэмжээний триптофан, антиоксидантыг агуулахаас гадна тархины цусан хангамжийг сайжруулж, үйл ажиллагааг дэмжих төдийгүй найрлаган дахь какаон фланавол нь сэтгэн бодох, ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чавдарыг тэлж өгдөг байна.