Хайр дурлал хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ? Хайр дурлалын 5 ашиг тус

0
824

Английн эрдэмдэт хайр дурлал нь хүний бие организм болон тархинд хэрхэн нөлөөлдөг талаар бичжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хайрлаж дурлах нь хүний тархинд химийн процессыг өдөөдөг. Энэ нь баяр баясгалангаас эхлээд хоббитой болгох хүртэл бүх л эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог байна. Гэвч мэргэжилтнүүд хайр нь бидний толгойд зөвхөн үүсээд зогсохгүй, харин бүх л биеэр үүсдэг гэж тодорхойлсон байна. Жишээ нь хайртай хүнтэйгээ дайралдаад зүрх хүчтэй дэлсэх гэх мэт шинж тэмдэг биед илэрдэг шүү дээ.

Хайр дурлал нь хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

Хайр өвчин намдаагч

Эрдэмтэд туршилт хийгээд зөвхөн хайртай хүнийхээ зургийг харахад л өвчин багасдаг гэдгийг нотолжээ. Хүний тархинд химийн процес явагдсаны улмаас өвдөлтийг мэдэрдэг мэдрэмжийг блоколдог. Окситоцин гэдэг гормон их ялгарснаар (хайртай хүмүүст илэрлэг) цусны даралтыг бууруулдаг.

Хайр зүрхийг хамгаалдаг

Эрдэмтэд томоохон хэмжээний судалгаа явуулсны дараа гэрлэсэн хосуудад ганц бие хүмүүсийг бодвол зүрх судасны өвчин бий болох магадлал хамаагүй бага байдаг гэдгийг нотолжээ. Гэр бүлийн харилцааны бас нэг давуу тал нь гэр бүлийн эдийн засаг үр удмаа бодож тамхи татах, архи уух гэх мэт муу зуршлаасаа салдагт оршдог.

Оюун ухаанд эерэгээр нөлөөлдөг

Хайрын мэдрэмж, хүний уран бүтээлч, сэрэл мэдэрхүйг хөгжүүлж байнга шинэ мэдээлэлтэй болгохыг дэмжин, түүнчлэн аналитик сэтгэлгээ сайжруулдаг. Хайр нь хүний анхаарлыг сайжруулан ой санамжийг хариуцсан тархины хэсгийг идэвхжүүлж, мэдрэлийн системийг хянахын тулд бидэнд үйлчилдэг зүйл юм . Өөрөөр хэлбэл стресст автахгүй байх ур чадварыг хөгжүүлдэг гэсэн үг.

Хайр биднийг аз жаргалтай болгодог

Хайр, харилцан адил үндэслэн хүнд Euphoria мэдрэмжийг өгдөг. Хүчтэй сэтгэл хөдлөл, аз жаргал мэдрэх нь дофамин дааврын түвшинг нэмэгдүүлдэг хоорондоо хамааралтай байдгийг нотолсон байна.

Хайр биднийг дур булаам харагдулдаг

Бид хайртай хүнээ хараад нэн даруй цусны даавар адреналин ялгардаг. Энэ нь бидний арьсны цусны эргэлтийг нэмэгдүүлж арьсыг зөөлөн болгож үрчлээг багасгаж, арьсны эрүүл болгодог.