Цамцандаа тохируулж ямар зангиаг сонгох вэ? (Өнгөний зохицол)

0
840

Цамцандаа тохируулж зангиа сонгоход зарим эрэгтэйчүүдийн сонголт огцом өөрчлөгддөг. Та итгэхгүй байна уу? Өөрийнхөө хамтран ажиллагсадыг хар даа. Оффисын ажил уйтгартай сонголт хийхэд хүргэдэг ба энэ нь бүр л өдөр тутмыг илүү төвөгтэй болгодог.

Цамц, зангиа сонгох урлаг нь хамт олныхоо дунд улам илүү гэрэлтэх боломжийг өгдөг. Гэхдээ энэ даалгавар нь амархан биелэгдэхгүй байх магадлалтай. Ер нь бол эр хүн болгон цамц костюмандаа цамц сонгох нь оюун ухаанаа сэргээж байна аа гэсэн зүйл болдог.

Цамц, зангианы өнгөний сонголт

Өнгөний нийлэмжээс эхэлье-өөрөөр хэлбэл өнгөний тойргоос. Энэ нь загварын ертөнцөд анх шинээр орж байгаа хэн нэгэнд ч гол хослолыг нээхэд тохиромжтой байдаг. Энэ системд өнгүүд нь–ижил төстэй, нэмэлт, эсрэг гэж байдаг. Нэмэлт нь бие биенийхээ эсрэг өнгөтэй байдаг (жишээ нь: улаан ногоон). Ижил төстэй нь тойргийн нэг хэсэгт байдаг (жишээ нь: Ягаан шар-улбар шар г.м). Эсрэг нь 3 хэсэгт хэсэгт байдаг (жишээ нь: улаан ба шар).

Цамцандаа тааруулж ямар өнгийн зангиа сонгохдоо үндсэн өнгөний эсрэг өнгийг сонгоорой. Сонгодог загварт цэнхэр цамц дээр хар хөх өнгийн костюмтай хослуулан улаан хүрэн өнгийн зангиа (улаан төрлийн өнгө) зүүхэд болно.

Нэмэлт өнгүүдийг нэг комбинацад оруулахад хэцүү байдаг бидний нүдэнд хэтэрхий их ялгаатай харагддаг. Гэхдээ энд сүүдэр өнгийг ашиглан аргалж болно. Жишээ нь цэнхэр цамцтай улбар шар өнгийн зангианаас илүү улбар шар хүрэн өнгийн зангиа таарна.

Дэлгүүрт зангиа яаж сонгох вэ?

Өөрийнхөө сонголтод итгэлгүй хүмүүст ч тохирох хэд хэдэн дүрэм байдаг. Нэгдүгээрт царцсан даавууг (матовая) гялгартай илүү дээр. Хоёрдугаарт-хэвлэмэл хээтэйгээс даавуун нь илүү зохимжтой.

Зангиа сонгохоос өмнө эхлээд зангианы өргөн нь хамгийн өргөндөө энгэрнээс хэтрэхгүй, ойролцоо байх ёстой гэдгийг санаж байх хэрэгтэй.

Цагаан цамцны зангиа

Цав цагаан цамцыг илүүд үзэж байна уу? Тэгвэл таны зангиа хамгийн их мэдрэмжийг төрүүлэх ёстой. Тод өнгийн хээтэй, тод өнгөтэй, жижиг дунд зурвас гарсан. Хөвөн торго нь төгс зохицоно.

Хөх ягаан цамцан дээр ямар өнгийн зангиа зүүх вэ?

Ийм тохиолдолд хэд хэдэн хувилбар байна:

– Хээтэй гүн хөх зангиа / нэхсэн ч байж болно/,

– Хүрэн бор-улбар шар,

– Гич, улаан дарс, улаан хүрэн, шар зос, улаан, шар, бусад өнгө эдгээр нь – цэнхэр өнгөний эсрэг нь юм,

– Хүйтэн хар ногоон.

Цайвар ягаан өнгөтэй цамцанд зохих зангиа

Цайвар ягаан өнгийн цамцны загвар нь Газар дундын тэнгисээс гаралтай. Зун цайвар өнгийн хослол өмсдөг хүмүүс тэр дор нь хэрэгжүүлээд авсан шүү. Дараах төрлийн зангианууд илүү тохиромжтой байдаг:

– Улаан дарсны, шаргал болон бусад гүн өнгийн суурь өнгөнүүд

– Санаанд оромгүй өнгө-ногоон

– Тайван бараан өнгө гүн хөх

Судалтай цамц дээр зангиа сонгох

Судалтай цамц дээр ч мөн ижил дүрэм үйлчилнэ, гэхдээ аль гол хэсэгт зурагтай гэх мэтээр тэнцүүлж сонгох нь хэв маягийг илүү болгох ба болгоомжтой хандах ёстой билээ.

Зураастай зангиа тохирлог. Зурваснуудын өргөн нь янз бүр байхыг анхаараарай. Нарийн зураас нь доод хэсэгт харин өргөн нь дээд талд нь байвал зүгээр. Яг цамцтайгаа адилхан зангиа байж болохгүй тул зурвасны өргөн нарийнийг зөрүүлээд зогсохгүй зураасны чиглэлийг зөрүүлэх хэрэгтэй.

Өөр төрлийн хээний тухайд гэвэл судалтай цамцанд долгионтой /турк огурцы/ эсвэл геометрийн дүрс байж болно.

Торон хээтэй цамцны сонголтТа бүхэн судалтай цамцтай ижил зангиа сонгоход болох мв байна гэж бодож байна уу. Бараг л тийм гэхдээ бага зэргийн ялгаатай. Судалтай цамцанд ямар ч зангиа зүүж болох ч торон хээтэйд хэвлэмэл зангиа зүгээр тэгэхгүй бол хослол, цамцны фононд өгнө нь уусаад алга болно.

Торон хээтэй цамцанд яг дээрх дүрмээр зангиа сонгоно. Хамгийн төгс сонголт –илүү гүн өгнө (жишээ нь: гүн хөх-цэнхэр торонд, гүн хүрэн-цайвар биений өнгөнд). Мөн долгионтой, зураастай зангиа мөн зохицоно. Илүү их хээ нь зохихгүй.

Дүгнэлт

Одоо ямар цамцанд ямар зангиа зүүхийг мэдсэн байх. Хар цагаан нь зөвхөн эдгээрийн нэгээхэн хэсэг гэдгийг ойлголоо. Италчууд –Энгийн хар зангиа цагаан цамц нь зөвхөн оршуулганд зориулсан гэж ярьдаг.

Гэхдээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Хэсэг хугацааны дараа яаж зангиагаа сонгох талаар бодохоо ч байна шүү, яг таны анх харж байгаа зурган дээрх шиг…

Google search engine