Эмэгтэй хүнд орон дотроо байхдаа юу гэж хэлэх вэ?

0
960

Эмэгтэй хүний сексийн дур хүслийг төрүүлэхийн тулд түүнд юу гэж хэлэх хэрэгтэй вэ? John R., Westchester, NY

Өдөн хөнжлийн ярианы хувьд тухайн нөхцөл байдал нь хамгийн чухал түлхүүр юм. Тухайлбал тэр зөвхөн ганц шөнийг л өнгөрөөх бүсгүй юу? Гурав дахь удаагийн болзоо чинь уу? Аль эсвэл чиний хүсэн тэмүүлж буй найз бүсгүй чинь уу? гэдгээс юу ярих тань хамаарна. Болгоомжтой байгаарай залуу минь.

Сайн танихгүй бүсгүйтэйгээ дахин уулзахыг хүсэж байгаа бол анхааралтай байхыг сануулж байна. Тэр эхэлж санаачлаагүй л бол бүх зүйлсийг хэтэрхий энгийн байлгахаас зайлсхий.

Нэг тохиолдлыг авч үзье л даа: Миний залуугаасаа сонсож байсан хамгийн секси зүйл оршлын үед болсон бөгөөд оршлын үе гэдэг нь бид орондоо ороогүй байсан үеийг би хэлж байна. Би нээлттэй шоуны үеэр тохиолдсон азгүйтлээс болж сэтгэл санаагаар унасан байсан бөгөөд тэр үед тэрээр намайг тэврээд “Чи тэнд хамгийн сайхан нь байсан, гялалзаж байсан тэдгээр новшнуудад өөрийгөө муулуулах боломж бүү өг” хэмээн шивнэсэн. Энэ бол түүний хэлсэн хамгийн сайхан үгс байсан.

Тиймээс чи бүсгүйг үнэнээсээ дэмжиж, сэргээх үгсийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ нь чи миний өнгөрсөн найз охиноос минь үзэсгэлэнтэй байна гэж хэлэх байсан ч хамаагүй. Энэ туслана гэдэгт би итгэлтэй байна.

Google search engine