Сексийн талаар эрчүүдийн асуудаг түгээмэл 10 асуулт

0
1086

Танд секс болон эмэгтэйчүүдийн талаар элбэг тохиолддог мөн сэтгэл гонсойлгодог асуултуудад чинь секс судлаач Эмили Морс хариулж байна.

Бааранд сексийн мэргэжилтэн болсон эмэгтэйн өөдөөс харан бүтэн цагийн турш суунгаа эмэгтэйчүүд болон сексийн талаар өөрийн мэдэхийг хүссэн бүхий л асуултыг алгадуулчахгүй шиг асуугаад сууж байна гээд төсөөлдөө. Бид багахан шар айраг уусан. Энэ хүн бол секс харилцааны талаар зөвлөгөө өгдөг “Эмилий ба секс” хэмээх нэвтрүүлгийн хөтлөгч мөн Emily & Tony-ийн үүсгэн байгуулагч профессор Эмили Морс билээ. Эмили нь хүн бүхэнтэй тулж уулзаж зөвлөгөө өгч зуух завгүй болсноор түүнээс эмэгтэйчүүд болон сексийн талаар эрчүүдийн асуусан түгээмэл 10 асуултыг ил болгон түгээж байна. Хүлээн авна уу.

1. Тэр яагаад дур ханадаггүй вэ?

Таны найз охин бэлгийн ажлын үед дур ханахгүй байвал тэр ганцаараа биш, эмэгтэйчүүдийн 80% нь дан ганц бэлгийн ажил хийснээр дур ханадаггүй, тэдний сэрлийг хөдөлгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн 3-ний 1 хувь нь дур ханадаггүй. Үүнд олон шалтгаан байдаг, магадгүй санаа зовсон, дарамттай, өөртөө итгэлгүй, өөрийхөө бие хаад сэтгэл хангалуун байдаггүй гэх мэт. Энэ бүхэн эмэгтэй өөрийн сэрлийн цэгүүдээ олж түүнийгээ танд зааж өгснөөр шийдэгдэнэ. Өөр нэгэн хөгжилтэй арга бол секс тоглоом хэрэглэх явдал юм. Бэлгийн ажлын үед вибраторыг ашиглавал эмэгтэйчүүдийн сэрэл ихээр хөдөлж дур ханах боломж өндөр болно.

2. Бид хайр дурлалаа хэрхэн анхных шигээ гал халуун болгох вэ?

Та хэн нэгэнтэй болзож эхлэх үед цаг мөч бүхэн баяр хөөр хайр сэтгэлээр дүүрэн байдаг. Гэвч харилцаа гүнзгийрэх тусам дээрх баяр хөөр бүхэн нэгэн хэвийн уйтгартай бүр түүнчлэн секс хүртэл ийм болдог.

Секс эхэндээ гайхамшигтай байдаг яагаад гэвэл энэ нь үргэлж нууцлаг, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Энэ нь агуу сексийг бүрдүүлж байдаг. Хосууд хоорондын харилцаа болон сексийн харилцаагаа шинэ бас тачаангуй болгохын тулд үдшийн болзоо болон бусад зүйлийг шинэлэг байдлаар төлөвлөх хэрэгтэй. Секс цагтаа хамтрагчтайгаа шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Та 2 бие биедээ таалагддаг секс жагсаалтыг долоо хоног болон сараар гаргаж туршиж үзэх хэрэтэй. Бие биетэйгээ өөрсдийн төсөөлөл, мөрөөдлөө илэн далангүй хуваалцан түүнийгээ аль болох адал явдлаар дүүрэн биелүүлэн түүнээсээ таашаал авах.

3. Хэрхэн би түүнийг надтай илүү их секс хийхийг хүсдэг болгох вэ?

Чи илүү их сексийг хүсэж байвал өөрийн таашаалаас илүү иайз бүсгүй эсвэл эхнэрийнхээ таашаалыг илүүд үзэх хэрэгтэй. Таны хамтрагчийн сэрэл буураад байгаа юм шиг санагдаад байна уу тэгвэл энэ нь түүнийг секс хийх дургүй байна гэсэн үг биш, зүгээр л тэр нэг хэвийн байдлаас чинь уйдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүдэд таашаал өгөхийн тулд оршлыг сайн хийх хэрэгтэй. Үүний тулд үүнийг сүүлийн сексийн дараа хийнэ. Тэгэхээр тэр сэтгэл санааны хувьд бэлэн биш байвал түүнд сүүлийн удаа ямар сайхан байсан, мөн дараагийн удаа ямар сайхан байх талаар сээтгэнэж өдсөн мессеж бич.

Зарим хосууд зөвхөн сексийн харилцаанаас болж таарч тохирохгүй байдаг, иймээс сексийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, бие биедээ таалагдах зөв арга замыг олох хэрэгтэй.

4. Хэрхэн түүнийг орондоо илүү сонирхолтой болгох вэ?

Тоглоом тогло. Унтлагын өрөөндөө чи юу хийж турших гэж буй талаар нээлттэй харилцан ярилц. Мөн хамтрагчаа өөрийгөө өдөөхийн тулд юу хийх хэрэгтэйг нь бичүүл, та бас дуурай. Тэгээд бичсэн зүйлүүдээ орондоо ороод бие биедээ уншиж өг. Хамтдаа порно үзэх хамтрагчаа өдөөх мөн шинэ зүйл турших бас нэг арга. Тэрээр дэлгэц дээр гарч байгаа зүйлийг харснаар айдасгүй болж өөрийгөө илүү сайн өдөөж өгдөг. Хэрэв таны хамтрагч их тайван энгийн нэгэн бол маш болгоомжтой удаан эхлэх хэрэгтэй шүү. Мөн тэр стантарт байрлалд дуртай бол шинэ байрлал санал болго, жишээ нь: эмэгтэй нь дээрээ.

5. Заримдаа би их хурдан дуусдаг. Яах вэ?

Танд буруу байхгүй. Хурдан дур тавилт – гэдэг нь одоо эрчүүдэд тулгараад байгаа 1 номерийн асуудал болоод байна. Ихэнх эрчүүд амьдралдаа ийм асуудалд цөөхөн ордог бол зарим нэг нь байнга ийм асуудалд ордог. Хурдан дур тавилт гэдэг нь олон шалтгаантай. Үүнд: Айдас, сэтгэл санааны гутрал, мөн эмнэлгийн олон төрлийн нөхцөл гэх мэт. Нэг сайн мэдээ гэвэл та өөрийн бэлэг эрхтнийг удирдаж сурах дээр ажиллаж болно. Та сексийг удаан үргэлжлүүлхэд тусладаг (PC) булчин хөгжүүлэх Кегелийн дасгалыг хийснээр орондоо баатар болох болно. Йог болон бясалгал бол айдсыг арилгах гол түлхүүр юм. Мөн FDA-ийн Хурдан тур тавилтад зориулсан эмчилгээ Promescent шүршигчийг туршаад үзээрэй. Үүнийг секс хийхээс 10 минутын өмнө хэрэглэнэ. Эцсийн эцэст хамтрагчтайгаа энэ талаараа илэн далангүй ярилцаж ямар нэгэн айдас болон ийм байдлаасаа болоод ичих санаа зовох байдлаасаа гарснаар зөв замаа олно.

6. Хамтрагчаа хэрхэн анал секс хийхийг зөвшөөрүүлэх вэ?

Анал секс гэдэг нь жаахан хачин бөгөөд хориотой юм шиг сонсогдож байгаа биз? Буруу хийвэл хэн нь өвдөлт мэдэрч эцэст нь хар дарсан зүүд шиг санагдана гэж бодож байна даа. Эмэгтэй хүн өөрөө энэ талаар туршлаггүй, эсвэл хамтрагчаа бас туршлагагүйг мэдвэл анал секс түүнд айдас төрүүдэг. Зөвшөөрвөл ажлаа тоглоом маягаар тайвшруулж аль болох их таашаал өгч тааламжтай байлга. Үүнд: өгзөг хавийг нь зөөлөн илэх, хэлээрээ сэрлийг нь хөдөлгөх. Ингээд түүнд их тааламжтай болох үед нь …

Анхны анал сексийн дараа хамтрагчаасаа сэтгэгдлийг нь асуугаарай дараагийн удаа яаж хийвэл илүү тааламжтай байх талаар нь мэдэж авхад тустай. Бас нэг чухал зүйл бол тос. Тосыг бүү март!

Эхлээд энэ сэдвийг орондоо туршиж үзэх шинэ санаа маягаар яриа өрнүүлэх хэрэгтэй. Түүнийг хүчлэх хэрэггүй, өөрөөр нь зөвшөөрүүлэх хэрэгтэй.

7. Би хэрхэн аман сексээ сайжруулах вэ?

Та аман сексдээ сайн байна гэдэг хамтрагчдаа тааламжтай сэтгэл төрүүлнэ. Аман сексийн үед эрчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол шууд эмэгтэйнхээ бэлэг эрхтэнд хүрдэг явдал юм. Бялуу идэх тэмцээнд оролцож байгаа юм шиг шууд бүү дайр. Эмэгтэй чинь бэлэн болоогүй сэрэл нь хөдлөөгүй байгаа болохоор магадгүй өвтгөж болно. Иймээс эхлээд хэвлий болон ташааг нь үнсэх, гараараа үтрээг нь тойруулан зөөлөн илж массаж хийсний дараа хэлнийхээ үзүүрээр зөөлөн оролдож долооно. Эмэгтэйчүүд ихэвчлэн дугуй хөдөлгөөнийг илүүд үздэг, харин янз бүрийн хурд болон даралтыг эмэгтэйнхээ хариу үйлдэлд тааруулан туршаарай. Мөн илүү сонирхолтой болгохыг хүсвэл хэлээрээ цагаан толгойн үсэг зурах эсвэл зөөлөн чичрүүл, G цэгийг хэл хуруу хослуулан өдөө. Эмэгтэй дур тавих дөхөөд ирвэл яг хийж буйгаа үргэлжлүүлэн хийнэ. Ингээд том О гэсний дараа толгойгоо өргөж энэхүү гайхамшигт ажлын дараа магтаал хүртэхээсээ өмнө бэлгийн гадаад ууруул, хэвлий болон ташааг нь зөөлөн үнсэх ажилдаа жаахан хугацаа зарцуулаарай.

8. Гурвалсан секс

Гурвалсан секс нь групп сексийн нэг төрөлд хамаарагддаг ба хүн төрөлхтний түүхийн хэдэн зууны турш байсаар ирсэн ойлголт юм. Эртний Грек ба Ромын эзэнт гүрний үед хамгийн түгээмэл байсан сексийн энэ төрлөөр хурьцаж үзэхийг ихэнх эрчүүд хүсэмжилдэг байна. Ингэхдээ хоёр эмэгтэй нь лесби байвал илүү таашаал авдаг гэнэ. Гурвалсан сексийн олонх нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байдаг бол зарим нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хэлбэрээр хурьцах нь бий. Ингээд гурвалсан секс хийж үзэхийнхээ өмнө энэ төрлийн киноноос туршлага судлахаас гадна үнэхээр ингэж үзэхийг хүсэмжилж байгаа эсэхээ эргэн нэг тунгаахыг тэрээр зөвлөж байна.

9. Миний эрхтэн их жижиг үү?

Шинжлэх ухааны үүднээс эр хүний эрхтэний урт 3 инчээс (7.62 см) их бол багад тооцогдохгүй. Эрчүүдийн 35% нь л өөрийн эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун байдаг байна. 2012 онд Шотландад судалгаанд орсон эмэгтэйчүүдийн 60% нь эр хүний эрхтний хэмжээ сексийн харилцаанд нөлөөлөхгүй хэмээн хариулжээ. Хэрвээ та өөрийнхийгөө дундажаас доогуур гэж үзэж байвал доорхи зөвлөгөөг дагана уу.

Байрлалаа соль: Өөрийн эрхтний хэмжээгээрээ хамтрагчаа хангаж чадахгүй байвал тухайн байрлалаас (стандарт байрлалаас) зайлсхийж эмэгтэй нь дээрээ байрлалыг сонгоорой.

10. Заримдаа би сексийн хугацаанд тавихгүй юм аа. Энэ юунаас болж байна вэ?

Зарим эрчүүд хурдан тавьж байхад зарим нь тавихгүй юм даа. Удаан тавих гэдэг нь эр хүн яаж ч хүчтэй үзээд, хичнээн ч удаан секс хийгээд тавихгүй байна гэсэн үг. Удаан тавьдаг эрчүүдийн ихэнх нь гар хангалага хийж дуусгадаг, энэ нь тэд хамтрагчдаа яг л марафонд гүйгээд хожигдсон тамирчин лугаа хаягддаг. Шалтгаан нь маш өргөн хүрээтэй түгшүүр, сэтгэл гутрал сэтгэл зүйн асуудал, эрүүл мэндийн асуудал мөн эм гэх мэт. Энэ эмгэг нь зарим талаараа маш ховор гэж үздэг бөгөөд сэтгэл зүйч, физик эмчилгээний эмч нар ч тайлбарлаж чадаагүй байна.

Эх сурвалж: www.mensfitness.com