Энэ баярын улирлаар та жингээ хасч фитнессийн амжилтаа бататган хадгалж үлдэхийн тулд эдгээр энгийн зөвлөгөөг дагаарай.
Шинэ жилийн баяр тун дөхөж байна шүү дээ. Энэ нь бид идэж, ууж өнгөрөөх улирал боллоо гэсэн үг. Хоол хүнсний баяр наадам элбэг байх болно тийм болохоор түүн рүү шумбаад орвоо.
Энэ амралтаар дамжуулан сайхан хоол хүнс идэж хүсээгүй жингээ нэмэх замаар явчих бүрэн боломжтой. Иймд баярын өдрүүдээр секси, бие галбираа хадгалан үлдээх 5 зөвлөмжийг өгч байна.
Өдөр тутмын хэв заншлаа хадгалж үлд
Дасгалаа зогсоох ямар ч шалтгаан байхгүй шүү. Үдэшлэгт явах гэж байна уу? Явахаасаа өмнө сайн алхаж, биеийн тамирын зааланд сайн дасгал хий. Эсвэл том цэнгээний дараах өглөө нь ядаж хагас хувийн бэлтгэл төлөвлөж бай. Тэгвэл маргааш нь дасгалтай учраас амьтан болохгүйн тулд даврах магадлал бага байх болно шүү.
Хүнсний ногоогоор дүүргэж уурагт түшиглэ
Өөрөө өөртөө эзэн байж өөрийнхөө нөхцөлд тохируул. Өөрийнхөө сонголтыг ухаалгаар хий. Хуруун чинээ идэх юм бяслагаар дүүрэн байвал алхасан нь дээр шүү. Зарим нэг зүйл үнэ цэнэгүй байдаг. Жаахан өөхшүүлмээр байгаа бол яг наад идэх юм чинь чиний дуртай хүнс мөн үү асуугаарай. Каллорийг нь тооцоорой. Маш багыг идээд л цааш хөдлөөрэй.
Хэмжээний хяналт
Хэрэв та тавгаар нь авах гэж байгаа бол маш бага хийгээд эрүүл сонголт хийгээрэй. Энэ нь та бага хэмжээтэй идэж байгаа хирнээ их идэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.
Үдэшлэг дээр амьдар
Торх хийгээд эзэнтэй нь хамт зогсоно гэсэн үг биш юм. Согтууруулах ундаа нь хоолны дэглэмийг үгүй хийдэг ч өөрийнхөө сонголтыг хийхдээ ухаалгаар хийгээрэй. Миний хамгийн дуртай 1 шил оргилуун дарс нь 80 калори. Турахгүйгээр ямар ч нөхцөлд хөгжилтэй байх болно. Энэ батлагдсан зүйл шүү. Хүмүүстэй ам хуурайгүй яриад байх юм бол заавал их идэх шаардлагагүй шүү дээ. Хэрвээ бүжгийн талбайтай байх юм шууд гараад калоро шатаа л даа.
Устай нөхөрлө
Ус таныг дүүргэж бодисын солилцоог идэвхжүүлнэ. Бодоод байх зүйл байхгүй шууд ус уу. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрөө. Оны сайхан мөч шүү дээ. Өөрийнхөө зорилгын төлөө байнга өөрийгөө хянах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Жишээ нь миний зорилго бол шинэ жилээр бариухан жинс өмсөх, харин чинийх юу вэ?