Сайн удирдагч болоход юу хэрэгтэй вэ?

0
871

Та хир олон удаа сайн удирдагчтай уулзаж байсан бэ? Ямар удирдагч бүх хүмүүсийн хүндэтгэлийг хүлээгээд, ямар удирдагчид дуртай биш бүүр үзэн яддаг вэ? Энгийн нэг хэлтсийн дарга маш амжилттай бүгдийн хүндэтгэлийг хүлээсэн сайн удирдагч болдог хэд хэдэн нууц байдаг.

“Бид-нэг бүхэл зүйл”

Маш их нөмөр нөлөөтэй удирдагч хүн бол өөрийнхөө ажилтнуудад зорьсон зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж чаддаг, түүнд хүрэх үйл ажиллагааг зохион байгуулж чаддаг. Ийм мэргэн үг байдаг шүү дээ “Удирдагч-биднийг босгох чадвартай нэг, бидэнд зорилго, мөрөөдөл болж түүнд хүрэх хүч өгч байна”.

Ухаалаг удирдагч нь хүмүүст байгууллагынхаа гол хүч, гол зорилгод хүргэх урагш хөдөлгөгч чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай ажилтан гэж мэдэрхэд нь тусалдаг.

Юу хийх вэ: Хамт олондоо ойр бай, уриалан дууд, дэмж. Ажилчдынхаа төлөө яв. Гэхдээ танил тал харж болохгүй. Менежер нэр хүндтэй байх ёстой.

“Би-Илтгэгч”

Багаа удирдана гэдэг нь зорилго, зорилтуудаа зөв тодорхойлох, түүнчлэн ажилтнууддаа үүнийг зөвөөр ойлгуулах арга замыг олох шаардлагатай.

Ийм үед нээлттэй, шулуун байх хэрэгтэй. Удирдагч нь аливаа гэрээ хэлэлцээр бусад ажилд өөртөө итгүүлэх чадвартай өөртөө итгэлтэйгээр ярьж чаддаг байх хэрэгтэй. Бүх ажилтнуудыг хамруулан идэвхитэй харилцаатай байхаас гадна газар хэлтэс хувь хүнтэй мөн тус тусад нь харилцаагаа өргөжүүлж байх хэрэгтэй.

Юу хийх вэ: Харилцаа бас дахин харилцаа. Харилцагчаа харж ойлгох хэрэгтэй. Харилцааны ур чадварт суралцах хэрэгтэй.

“Би хариуцлага хүлээж байна”

Удирдагчийн анхаарах хамгийн чухал зүйлсийн нэг бол хамт олныг удирдаж байгаадаа хариуцлага хүлээх чадвартай байх. Ухаалаг удирдагч ёс суртахууны хариуцлага хүлээх тал дээр ухамсарласан байдаг.

Ийм учраас тэр багтаа ямар хэмжээний ёс суртахуун, ухамсар суулгана төдий чинээний хариуцлага хамт явж байна гэсэн үг. Шударга явдал дээр суурилсан манлайлал гэдэг нь аажмаар багт орж, дараа нь бүх багийн гишүүдийн хоорондын харилцааны бүтцийг тодорхойлж байдаг. Манлайлагч зөвхөн өөрийнхөө хувийн ашиг сонирхолыг илэрхийлээд байвал багийн гишүүдтэй ойлголцох замаа хааж эхэлдэг ба зөвхөн өөрт зориулсан загварыг бий болгодог.

Юу хийх вэ: Өөрийнхөө удирдлаган доор ажиллаж байгаа хүмүүсээ өөрийнхөө хүүхдүүд гэж бод. Байнга ийм бодол санаатай бай.

“Урам зориг-бидний хүч чадал”

Энд бол бүх зүйл ойлгомжтой-удирдагч хүн ажилтнуудын яг юу хийгээд байгааг мэдэхийг хүсдэггүй удирдагчид дургүй байдаг шүү дээ. Асуудлын шийдвэрлэдэг, бидэнд урам зориг өгдөг прагматик удирдагч бидэнд хэрэгтэй.

Маш их эрч хүчтэй удирдагч өөрийнхөө өөдрөг үзэл бодол манлайллаараа зорисон зорилгодоо хүрдэг. Хамт олноо манлайлан дуудаж эрч хүч өгч чаддаг өөртөө итгэлтэй байдал хэрэгтэй. Урам зориг бол халдвартай гэдгийг шилдэг удирдагч мэддэг байх ёстой.

Юу хийх вэ: Ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа гэдгээ ажилтнууддаа харуулах хэрэгтэй. Шинэ санаагаар тэднийг цэнэглэ. Тэдэнд сонирхолтой бодлого өг. Бодлого чинь сонирхолтой биш бол түүнийг сонирхолтой болго.

“Чамайг хүн гэж харж байна”

Зөөлхөн байх нь уян налархайгаас юугаараа ялгаатай вэ? Хэдийгээр энэ 2 үг нь адилхан боловч өөр өөр ойлголтыг агуулж байдаг. Уян налархай байдал нь обьектод илүү сайхан сэтгэлээр хандах мэдрэмжийг өгдөг, тухайн хувь хүний бодит туршлагад бага нөлөөтэй байдаг.

Зөөлхөн байх нь эсрэгээр обьектын бодит байдлыг бодол, сэтгэл санааны бүрэлдэхүүнээс тусдаа хувь хүний үзэл байгааг харуулж байдаг. Өөрөөр хэлбэл зөөлхөн байх нь бусдыг ойлгож тэдний өмнөөс санаа зовох гэсэн үг. Ийм хэлц үг байдаг даа ”Ажилтнуудад чинь офисоос гараад бас амьдрал байдаг гэдгийг ойлгодог удирдагч байх ч сайхан шүү”.

Юу хийх вэ: Илүү сайхан сэтгэлтэй бол. Ихэнх хүмүүс телевизор үзээл байнга л хөгжилтэй байдаг байх гэж бодож байвал та удирдагч болохгүй. Өөрийнхөө хүнийг харах үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Чиний хийж байгаа үйлдэл, үгнээс чинь ажилтнууд чинь чиний хайр энэрлийг олж хардаг байх хэрэгтэй.

“Надад итгэж байна уу?”

Ажилтнууд удирдагчийн хийж байгаа зүйлд итгэдэг байх ёстой. Мэдээж хамт олон нь бизнес хийх болон нарийн ширийн зүйлд оролцохгүй гэхдээ өөрийнхөө удирдагчийг бэрхшээлийг даван туулах чадвартай, шийдвэр гаргах чадвартай, асуудлыг хамгийн дээд зэргээр үр ашигтай шийдвэрлэж чадах хүн гэж харах ёстой.

Юу хийх вэ:Хамт олон чинь чамайг юу гэж хардаг вэ? Танаас айдаг уу? Ийм асуултууд нь мухардалд оруулж байвал сэтгэлзүйчид ханд. Тэр чиний хамт олныг судлаад чамд үр дүн өгөхөөр зөвлөгөөг өгөх болно.

“Сайн удирдагч хаяа бага зэрэг залхуу байдаг”

Хүмүүст итгэдэггүй хэтэрхий өвөрмөц зан чанартай удирдагч өөрийнхөө нэр хүндийг шууд унагаадаг. Тэр итгэлгүй байдал нь хамт олон ажлыг хурдан хугацаанд амжилттай биелүүлэхэд садаа болдог. Нэгэн ажилтан “Сайн удирдагч хаяа бага зэрэг залхуу байдаг” хэлсэн байдаг. Бас л сонин үзэл бодол шүү.

Юу хийх вэ? Ажилтнууддаа алдаа хийх эрхийг нь өг. Тэдэнд цөөрөмд гацах боломж өгч болохгүй. Хүүхэд унахгүй бол хөлд орохгүй шүү дээ. Ажилтнуудыхаа алхам бүрийг хянах хэрэггүй. Ажилдаа хариуцлагатай хандахад нь хэрэгтэй. Тэдэнд үүрэг даалгавар өгч, тэднийг уучилж сурах хэрэгтэй.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: www.menslife.ru

Google search engine