Амьдралаа уртасгах 7 арга

0
871

Насаа дарж нууж хэлэх нь бидэнд тохиолддог зүйл. Харин тэгсэнээс өөрсдөө нас нэмье. Мэдээж амьдралынхаа жилийг уртасгаж тэгээд оворгүй залуу харагдана. Ингэхийн тулд танд заавал үнэтэй эм тариа хэрэггүй.

Урд нь өндөр наслах нь удамаас шалтгаалдаг гэж ойлгодог байсан. Гэхдээ одоо үед энэ ойлголт өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөний удамшлийг судалж үзсэний дүнд, удамшил нь насжилтын 50%-д нөлөөлж байдгийг тогтоожээ (зарим судлаачдын үзэж байгаагаар 35-45%). Нэг үгээр хэлхэд зарим хүмүүс он удаан жил амьдарч залуухан харагддаг байхад зарим нь 35 насандаа л хөгширдөгийн тал хувь нь удамаасаа хамаарч байдаг. Нөгөө тал нь буюу дийлэнх нь биднээс өөрсдөөс шалтгаалж байдаг. Хөгшрөлтийн эсрэг судалгаанаас үзвэл ямар ч хүн өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийж 4-15 жилээр илүү насалж болно. Одоо үед ийм амьдралын хэв маягаар яваа Япончууд, Исландчуудын өндөр наслалтаараа тэргүүлж байна. Залуу насаа хэвээр нь авч үлдэхийн тулд зарим зүйлээс татгалзаж, зарим зүйлийг хэрэглэж сурна. Энэ үед аль насанд үр дүнгээ дороо үзүүлж эхэлнэ. Хэр эрт зуршлуудаа өөрчилч эхэлнэ тэр чинээгээр танд нөлөөлнө. Тэгэхээр эдгээр зүйлс таны насыг уртасгана …

1. Сайн унтах – 5-6 жил нэмнэ

Сайн унтаж авах нь 5-6 жил нэмээд зогсохгүй 5-10 насаар залуу харагдуулна. Сайн унтах гэдэг нь та өглөө босохдоо дутуу унтаагүй алжаал ядаргаа бүрэн тайлагдсан байхыг хэлнэ. Нойр авах хамгийн сайн үе бол шөнө дундаас 4 цаг хүртэл байдаг. Энэ үед мелатониний гормон хамгийн ихээр ялгарж байдаг, энэ нь бие махбодийг насны онцлогоос шалтгаалсан өвлөлүүдээс хамгаалж байдаг.

2. Тамхи татахгүй байх – 15 жил нэмнэ

Өдөрт татсан нэг хайрцаг тамхи таны наснаас 5-7 жил хасна. Хоёр хүртлэх хайрцаг тамхи 10 жил, хоёроос дээш бол 20 жилийг тань авж одно. Тамхиа хаяад жил болоход танд эрүүл 3 жилийн нас нэмэгдэнэ. Огт татахгүй бол 15 жилээр илүү амьдрана.

3. Байнгын хөдөлгөөн – 3-6 жил нэмнэ

Долоо хоногт таван удаагийн зугаалга, гүйлт эсвэл ямар нэгэн дасгал хийх нь танд 10 жилийн эрүүл амьдрал бэлэглэнэ. Өдөр тутмын өглөөний 10-15 минутын дасгал танд 3-6 жил нэмнэ.

4. Өдөр болгон инээмсэглэ – 5 нас нэмнэ

Жижиг зүйл дээр ч баярлаж хөөрхөөс бүү зов – Энэ нь таныг стрессдэхээс сэргийлж танд эрүүл он жилүүдийг бэлэглэх болно.

5. Шингэн зүйл их уусанаар – 5 нас нэмнэ

Ус нь бидний биеийн 75-45% эзэлж байдаг. Нас ахих тусам энэ хувь багасч байдаг тул аль болох цэвэр ус ихээр ууж бодисын солилцоогоо сайжруулж байх хэрэгтэй. Өдөрт 2 литр ус уух нь танд 5 нас нэмнэ.

6. Элсэн чихрийн хэрэглээгээ багасгах – 4-6 нас нэмнэ

Чихэрлэг хүнс хэрэглэх нь таны насыг 4 жилээр багасгана. Хүнсэндээ ногоо баялаг жимс хэрэглэж занших хэрэгтэй, өдөрт 25гр байхад таны нас 4-өөр нэмэгдэнэ.

7. Хүнсэндээ уураг ихтэй хүнс хэрэглэхээ нэмж, тос ихтэй хүнсээ багасгах – 4 нас нэмнэ

Өөх тосны хэрэглээгээ 10%-р ихэсгэхэд л бидний амьдралын 4 жил хасагдаж, зүрх судасны өвчлөл эрс нэмэгдэнэ. Зүрхний шигдээс ч тун ойрхон. Уураг ихтэй хүнс хэрэглэх нь эсрэгээрээ маш үр дүнтэй. Яг л уурагнаас таны яс арьс төлжих эд эсээ нөхөж байдаг. Үнэнийг хэлэхэд нас ахих тусам махны хэрэглээгээ сүүн бүтээгдхүүн мөн далайн гаралтай бүтээгдхүүнээр сольвол та насаа 4-өөр нэмнэ гэсэн үг. 😀

Эх сурвалж: www.menslife.com

Google search engine