1. Ерөнхий зүйл

1.1 www.Menslife.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь тус сайт хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.

Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

1.2 Тус сайт нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3 Тус сайт нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.

2. Оюуны өмчлөл

2.1 Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

2.2 Сайтын аливаа контентыг хэрэглэгч контентыг хувилж тараах, нийтлэх тохиолдолд сайтыг дурьдана.

2.3 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

3. Гуравдагч этгээдийн контент

3.1 Сайт нь эх сурвалжийг дурьдсаны үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

3.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.

3.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

4. Сурталчилгаа

4.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

4.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд тус сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд Сайт хариуцлага хүлээхгүй.

5. Барааны тэмдэгт

5.1 Сайтад нийтлэгдсэн бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус тус сайтын өмчид тооцогдоно.

5.2 Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

Top