Амжилттай ажлын байртай болоход шаардлагатай 10 ур чадвар
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Ажил мэргэжилдээ амжилттайгаар шат ахих, тушаал дэвших нь хөдөлмөрийн зах зээл дээр өндөр эрэлттэй байдаг хэд хэдэн мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн эсэхээс шалтгаалдаг байна. Эдгээр ур чадварууд нь хувь хүний өмнөө тавьсан зорилго, сонирхол зэргээс ихээхэн хамааралтай байдаг.

Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээр хэзээ ч хаана ч үргэлж эрэлттэй байдаг ур чадварууд байдаг аж.

АНУ-ын хөдөлмөрийн хэлтсээс (Department of Labor) ажил олгогчидод хамгийн эрэлттэй байдаг арван ур чадварын жагсаалтыг гаргажээ.

1. Асуудлыг шийдвэрлэх ур чадвар

Асуудлыг олж тогтоох,судлах тэдгээрийг үр дүнтэйгээр шийдвэрлэх ур чадвар нь төрийн алба,бизнес, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон инженерчлэлийн салбарт өндөрөөр үнэлэгддэг.

2. Мэргэжлийн ур чадвар

Электрон болон механик тоног төхөөрөмжийг суулгах, турших, засах ур чадвар нь инженер, харилцаа холбоо, тээврийн салбарт маш өндөрөөр үнэлэгддэг.

3. Харилцааны ур чадвар

Албан байгууллагын амжилт нь албан хаагчид болон харилцагчидтайгаа тогтоосон уур амьсгал харилцааны ур чадвараас ихээхэн хамаарна.

4. Програмчлал

Компьютерийн нөөц бололцоог олж харах түүнийг ашиглах ур чадвар нь сайн ажил олох боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.

5. Багшлах ур чадвар

Мэдээллийн эцэс төгсгөлгүй урсгал нь боловсрол,нийтийн болон нийгмийн үйлчилгээ,худалдаа,менежментийн салбарт эдгээр чиглэлээр мэргэшсэн багш, сургагч нарын хэрэгцээг нэмэгдүүлжээ.

6. Шинжлэх ухаан ба математик

Математикын ухаан нь анагаахын болон инженерийн салбарт дэвшил гаргахад их үнэ цэнтэй байдаг.

7. Хөрөнгийн менежмент

Хөрөнгө оруулалтын брокерууд, нягтлан бодогчид, нийгмийн ажилтнуудын шавхагдашгүй эрэлт хэрэгцээ байсаар байна.

8. Мэдээллийн менежмент

Хүн төрөлхтөний бүхий л үйл ажиллагаа тэр дундаа эдийн засгийн салбарт мэдээлэл хамгийн чухал. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд,системийн шинжээчид, дата баз хөтлөгчид өргөн хэрэгцээтэй ашиглагдах болно.

9. Гадаад хэлний мэдлэг

Улс төр эдийн засгийн даяаршсан энэ орчинд анли, япон, хятад, герман гэх мэт чухал хэлнүүдийн мэдлэг нь ажилд олох боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.

10. Бизнесийн удирдлага

Хүний нөөц, санхүү, зохион байгуулалт зэрэгт амжилттай менежмент хийх чадвар, хэрэглэгчийн хэрэгцээг мэдэрч түүнийг ашиг болгон хувиргах мэдлэг ,ур чадвар нь өргөн хэрэгцээтэй байна.

Эх сурвалж: Menslife

MENSLIFE.MN Facebook
Амжилттай ажлын байртай болоход шаардлагатай 10 ур чадвар
Амжилттай ажлын байртай болоход шаардлагатай 10 ур чадвар
Таны IP address: 3.233.217.242
Top