Залхууралтай хэрхэн тэмцэх вэ? Бүтээмжээ өсгөх 10 алхам
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:1

Хүн төрөлхтний бүтээмжийг нэмэгдүүлэх аргууд аль хэдийн хөгжингүй боловсруулагдсан. Гэсэн хэдий ч завгүй гэсэн үгээр түрүү барьж эдгээр аргуудыг бүрэн дүүрэн ашигладаггүй өдийг хүрсэн нь харамсалтай. Түүгээр ч барахгүй цөөн хэд нь зорилгодоо хүрэхийн тулд маш бага хүчин чармайлт гаргаж амар хялбар аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг байсан нь тодорхой. Гэсэн хэдийч үр дүнтэй үйл ажиллагаа явуулж амжилтаа нэмэгдүүлэхэд энэхүү бүтээмжээ өсгөх аргуудыг сард ердөө 2 удаа л хэрэгжүүлэхэд хангалттай. Ингэж бид залхуурлыг даван туулахын тулд тасралтгүй оролдох хэрэгтэй.

Харин өөрсдөө ажиллах чин хүсэлтэй хүмүүсийн хувьд маш хурдан хөгжүүлж, хэрэгжүүлж шууд нөлөө үзүүлж болохуйц практикт тусгасан энгийн аргыг боловсруулан танд танилцуулж байна.

1. ТӨЛӨВЛӨ

3-н үндсэн хэсэгт хуваан төлөвлөгөө гаргаж байх өдөр, долоо хоног мөн сарын гэсэн дарааллаар. Долоо хоногийн ажлаа төлөвлөхдөө дараах асуултыг асууж төлөвлөж байх хэрэгтэй. Амралтын өдрөөс өмнө заавал хийж гүйцэтгэх гурван ажил юу вэ? гэж асуун жагсаалтыг гаргах. Ингэхдээ та зааланд тоглох, тайлан бичих бүр кино үзэхээ ч хүртэл оруулж өгсөн байх ба ийм асуудалд өдөр бүр бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ мэдээж эдгээр нь долоо хоногийн төлөвлөсөн үйл ажиллагаатай чинь зөрчилдөх ёсгүйг анхаараарай.

Баасан гаригт ажлын долоо хоног болон төлөвлөсөн бүх ажлуудаа үр дүнд хүрсэн эсэхээ дүгнэж байх хэрэгтэй. Ингэж хаана юун дээр алдаж, юуг сайжруулах шаардлагатай зэргийг дүгнэж ирэх шинэ долоо хоногт алдаагаа засаж илүү сайн төлөвлөө гаргаарай. Энэ мэт жишээгээр сарын ажлын төлөвлөгөө гаргаж болно.

Энэ арга нь бидэнд хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх ба түүнийг хэрэгжүүлэх аргыг ойлгуулах гэхээс илүү зорилгодоо төвлөрч анхаарахыг заадаг.

2. ТӨСӨӨЛӨН МӨРӨӨД

Жагсаалт гаргах энэ нь цаасан дээр баримт бичгээр биш шүү үзэх киноны жагсаалт байж болно. Заримдаа бодож төлөвлөж бичиж хийсэн үйл ажиллагаанаас илүү дээр харж тогтоосон зүйл илүү үр дүн өгдөг. Шинжлэх ухааны хийсэн судалгаагаар хүний тархи нь өөрийн хүсэж буй зүйл болоод ирээдүйд болох үйл явдлыг ялгаж чаддаггүй болох нь тогтоогдсон байна. Энэхүү физиологийн онцлогыг ашиглаж зорилгодоо үр дүнтэй хүрч болно.Та өөрийн хүссэн ухамсарт бий болсон хүслээ бодит болгохын тулд энэхүү онцлогыг ашиглан төсөөлөн мөрөөдөөд жишээ нь (ажлын тушаал ахих, худалдан авалт хийх, хилийн чанaдад аялалаар явах зэрэг) ингэж төсөөлөн мөрөөдөж нүдэндээ харж эхэлсэнээр таны тархинд дохио очиж илүү их хүсч илүү том, өргөн цар хүрээтэй төлөвлөгөө боловсруулахад тань тусална.

3. БУРУУ ДАДАЛААСАА САЛАХ

Өдөр бүр уулздаг ажлынхантайгаа ажил эхлэхээс өмнө уулзаж кофе уух, интернэтээр мэдээ үзэх, өдрийн хоолны үеэр удаан сууж дэмий ярих гэх мэт хортой цаг барсан зуршилаасаа салах хэрэгтэй.

Энэ нь нэг талаараа таны эрх ашгийг боосон хийх дуртай зүйлээ хийж чадахгүй байгаа мэт боловч үнэндээ тань илүү их баяр баяслыг авчрахыг та харна. Хамгийн түрүүнд цахим хаяга маш хурдан шалга, шаардлагатай гүйлгээгээ онлайнаар хийж байх, зөөврийн компьютертэй ажиллах. Энэ нь ямар ч хэрэггүй зуршилаа арилгах, үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход тань тусална.

4. БЯСАЛГАЛ ХИЙ

Бясалгал хийх үүнд тийм ч их цаг орохгүй. Хэрэв та үр бүтээлтэй эрч хүчтэй байхыг хүсч байгаа бол ажлын өдрийн 15 минутыг л бясалгалд зарцуулаарай. Үүнээс гадна, бясалгал нь таны эрүүл мэнд стрессийг багасгаж сэтгэл санааг сайжруулдаг.

5. УУР ХИЛЭНГЭЭ ДАР

Таны тухайн өдрийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм уу эсвэл болохгүй байгаа тохиолдолд та тэр ажлаа орхиод өөр ажил шүүрч аваад хийгээрэй. Энэ нь юу ч байж болно жишээ нь: гарч цэвэрлэх, олон нийтийн ажилд оролцох бүр гарч найзтайгаа уулзаж болно.

Учир нь зарим хүмүүсийн сэтгэл зүйн онцлог нь таагүй зүйл болсоны дараа түүнийг намжаах гэж оролддог. Та үүнээс урьдчилан сэргийл. Үгүй бол эдгээр уур хилэн хуримтлагдсаар тань дээр маш хүндээр буух болно гэдгийг санаарай.

6. АНХААРАЛТАЙ БАЙ

Маш чухал бизнесийн уулзалтын үеэр ирсэн утасны дуудлага нь таны ажилд саад болох бүр цаашлаад бизнест муугаар нөлөөлж болох юм.

Эсвэл таньд цахим шуудан ирсэнд та тэр даруй хариу илгээсэн боловч таны илгээсэн хариунд засвар хийх шаардлагатайг та ойлгосон. Харин ийм байдалд та дахин хариу бичиж үр дүнтэй бизнесийг эхлүүлж амжилттай байх магадлал буурна. Мэдээж хэрэг та өөр арга зам эрэлхийлж алдаагаа засах бэлтгэлтэй байх. Гэхдээ энэ нь таньд хохиролгүй байх ёстой. Иймд та бүх шаардлагатай мессеж шуудан мөн дуудлагад хийсвэр болоод хайнга хандах биш илүү нарийвчилж эрэмбэлэх зуршлыг өөртөө төлөвшүүлэх шаардлагатай. Ингэснээрээ та өөрт дахин ажил удахгүй цаг заваа ч хэмнэх болно.

7. АМРАХ ХЭРЭГТЭЙ

Их ажлын дундуур өөртөө амралт олгож хагас цаг тутамд 5 минут амарч бай. Үдийн завсарлагаар 30 минут заавал амрах энэ арга нь маш чухал яагаад гэвэл та ажил дээрээ ядрахгүй ажлын бүтээмжээ багасгахгүй байхад тань тусална. Таны санаж байх дараагийн маш чухал зүйл бол энэхүү амралт завсарлагыг интернэтэд аялж өнгөрөө гэсэн санаа биш болохыг ойлгох. Үүнээс илүү явган алхах бүр цаашилбал хэдхэн минут дуг хийсэн ч болно. Интернет л биш шүү.

8. ОЛОН НИЙТИЙН АЖИЛД ЗАВ ГАРГА

Хоорондоо уялдаа холбоо бүхий 10-20-н үйл ажиллагааг жагсаан бич-олон нийтийн сайн дурын эсвэл холбоо байгуулагуудын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох: Жишээ нь: 1. 3-н морь хөлөглөн давхих, 2–дугуй унах гэх мэт. Энэхүү арга нь төлөвлөсөн ажлаа санаж байхад тань тусална.

9. ХЯЛБАРЧИЛ

Өөрт ойлгомжтойгоор төлөвлөгөөгөө сануулж нэг үсгээр системтэй тэмдэглэгээ хий.

B-Blueprint (төлөвлөгөө) - өдрийн төлөвлөгөөг

A-Action (үйлдэл) - ажлуудын илэрхийлэгч

L-Learning (өөрийгөө хөгжүүлэх, сургалт) - шинэ мэдээлэл хайх

E–Exercise (ажил) - биеийн дасгал (йог, биеийн тамирын заал)

R-Relax (амралт) – ажлаасаа амсхий

T–Thinking (сэтгэлгээ) - өөрийн үр дүнгийн хянах гэх мэт

10. ӨӨРИЙГӨӨ ДҮГНЭ

Өдрийн төгсгөлд энэ өдөр хийсэн зүйлсээ хянаж, өөр юу хийх вэ гэж болох нь чухал. Өөрийн зорилгоо биелүүлэхэд хэр их цаг зарцуулсан бэ? Энэ өдөр хийсэн зүйлээ дараа өдөр нь илүү бага хугацаанд амжуулах зорилго тавь.Тэгээд үргэлж гэнэтийн нөхцөл байдалыг тооцож байгаарай. Ингээд та өөрийн амжилтаар бахархан өөрөө өөртөө баяр хүргээт зогсох тэр сайхан өдрийн төлөө хийчээгээрэй.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: www.menslife.ru

MENSLIFE.MN Facebook
Залхууралтай хэрхэн тэмцэх вэ? Бүтээмжээ өсгөх 10 алхам
Залхууралтай хэрхэн тэмцэх вэ? Бүтээмжээ өсгөх 10 алхам
Таны IP address: 18.207.134.98
120.115.143.171
4 ЖИЛИЙН ӨМНӨ
Saixan,medee,bna.Bayarlalaa.Ajliin,amjilt,xusey.
Top