Ажилдаа хэрхэн дуртай болох вэ?
MensLife
3 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Статистик судалгаагаар таван хүн тутмын ердөө нэг нь эрхэлж буй ажилдаа дуртай байдаг гэсэн мэдээлэл байдаг. Чухам яагаад бидний дунд ажилдаа дуртай өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүмүүс цөөхөн байдаг вэ? Энэ бүхний томоохон нэг шалтгаан бол бага цалин юм. Амьдралд хүрэлцэхээргүй бидний авч буй цалин олон сайхан зүйлийг мөрөөдөхөөс цаашгүй амьдралд биднийг хөтөлдөг.

Удаах том шалтгаан бол өөрчлөлтөөс айх явдал юм. Олон хүмүүс хэвшил болсон цагийн хуваарь тогтмол цалин зэргээсээ салахаас айж явдаг. Энэ бүх асуудалд хамгийн зөв энгийн шийдэл бол тогтсон амьдралын хэв маягаа зоригтойгоор өөрчилж өөрийн хүссэн цагийн хуваарийг тогтоох явдал юм.

Тэгвэл үүнийг хэрхэн хийх вэ? Өөрийн хувийн бизнесийг нээж өөрийнхөө төлөө ажиллах. Энэ нь хэд дахин их мөнгө олоод зогсохгүй дуртай ажлаа хийх боломжийг танд олгоно.

Эдгээр алхамууд нь таныг ажлын байран дээрээ ажлаа сайн хийхэд туслана

Эхний алхам бол өөрийн мөрөөддөг ажлын байраа дүрслэн бодохыг хичээгээрэй. Энэ нь таныг одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байлгах ид шидийг бий болгоход туслана.

Ургуулан бодогтун! Өөрийн ажил үүргээ шинээр төсөөл! Таны дарга бол таны дарга биш харин зүгээр л нэг ажлын захиалга өгсөн захиалагч гээд төсөөл! Ингэж төсөөлснөөр та хэн нэг даргын шахалтаар ажлаа гүйцэтгэж байгаа биш харин ердийн нэг захиалагчийн захиалгыг л гүйцэтгэж байгаа юм шиг хөнгөхөн сэтгэгдэл төрнө. Энэхүү төсөөлөл нь ажил дээр чинь эерэг хандлагыг бий болгоно.

Ажил дээрээ удаан битгий саат! Амьдралынхаа болон амралтынхаа үнэтэй цаг хугацааг оффист бүү үрэн таран хий. Аль болох өөрт таалагддаг зүйлээ хийж амьдар. Зөвхөн ажил дээрээ амжилт гаргах биш хувийн амьдалдаа ч амжилт гаргах нь бас чухал. Өөрийн амжилтаа бусадтай хуваалцаж эргэн тойрон дахь хүмүүстэйгээ харилцаагаа сайжруул. Өөрийгөө хөвчилж урьд оройноос л ажилдаа сэтгэл санаагаа бэлдэж бай. Маргаашыг бас нэгэн жижиг амжилт гаргах боломж гэж харж сураарай.

MENSLIFE.MN Facebook
Ажилдаа хэрхэн дуртай болох вэ?
Ажилдаа хэрхэн дуртай болох вэ?
Таны IP address: 18.207.134.98
Top